Ном
1 сарын 7, 2009
Сайхан номыг нэг их сайхан унших юмсан. Өчигдөр малчны календарь авахаар Интер ном орж явах үед өөрийгөө номноос их хөндийрснөө олж мэдэв (Уг нь өдөр бүр ном эргүүлж цаас шагайж суудаг юм. Гэхдээ тэр номнууд мэргэжлийн үг хэллэгтэй өөр хэл дээр бичигдсэн учир жинхэнэ юм уншсан шиг кайф өгдөггүй). Анх номын амтанд орж бүүр зохиолынхоо үйл явдал дотор өөрөө орж уншдаг байсан үе шигээ тэгэж их шимтэж нэг уншихымсан. Ном уншилгүй хичнээн ч удсан юм бүү мэд. Хүүхэд байхад одоог бодоход завтай ч байж, олон янзын телевиз, радио, сонин сэтгүүл ховор зэвэр ч байж. Тиймийн учир өөрийгөө зугаацуулахын тулд номтой найзладаг байсан бололтой. Аав маань багш, ээж маань номын санч болохоор ч тэрүү манайхан ном их уншдаг хүмүүс байсан. Ерөнхийдөө тэр үеийн нийгмийн ихэнх масс ном их уншдаг байсан даа. Том ах, нагац ах, миний дээд талын эгч эд бол манай гэрийн манлай уншигчид. Нэг ном уншаад эхэлсэн бол гэрт байгаа үгүй нь мэдэгдэхгүй сандал дээр суусан, орон дээр хэвтсэн бол тэр байрлалаараа нэг хэсэгтээ таг чиг. Юм хэлээд нэмэргүй үгийн гарз. Тэгээд нэг бүлэг нь дууссан уу эсвэл хурц үйл явдлууд намжсан уу яасан уншиж байгаа хуудсаа нугалж номоо хааснаар хэсэг завсарлага аван сэхээ орж бодит ертөнцөд бууж ирдэг шиг байсымуудаа одоо бодохнээ. Орой бүрийн хоолон дээр наад номоо боль, аятайхан сууж байгаад аяга хоол идчүүл зүгээр шүү гэсэн ээжийн үг бүр уламжлал болцон. Одоо хэр нь том ах, нагац ах хоёр хоол идэхийн зэрэгцээ ямар нэг юм заавал уншдаг. Сонин, сонингийн тасархай, хүүхдийн сурах бичиг гээд онц ач холбогдолгүй гарт ойр байгаа бичиг үсэгтэй юу л байна бариад сууцан харагддын. Сурсан юм гэдэг нь л энэ байх. Миний бие ч нэг хэсэг номонд их донтсон. Ээжээс холхон байрлал олж аваад хоол идэхдээ уншина, ангид хичээл дээр багшийн нүд хариулж байгаад паартан доогуур орчих шахан хальт уншина, орой гэрийнхээсээ түрүүлж орондоо орж байгаад уншина, арай л хөдөөний модон жоогийд уншддаггүй байсан (гэхдээ авч орсон сонингийн тасархайг цээжлэхээс наагуур болгочноо). Уншууртай ном цаанаа л андашгүй. Хүн хүний гар дамжсаар байгаад хуудас бүр нь нимгэрч харласан, хавтас нь салбарч хуучирсан гээд нүдэнд их дулаахан бас их өег гсн (хэ хэ). Бүр нэг унших хорхой хөдөлгөсөн номыг цааш харуулах ч айдаа бас сайхан шүү. Бүүр анх уншсан ном маань “Чек, Гук хоёр” гэдэг нэртэй ном байсан (номын нэр яг зөв үү гүй юу, энэ хавьцаа л нэр орж ирээд байдгын ). Одоо бодоход А4-ийн хэмжээний том, их гоё зурагтай ном хальт нүдэнд харагддын. Хоёр Орос найзын тухай гардаг байсан санагдана. Сургуульд орохдоо дээд талын эгчийнхээ буянаар үсэг холбоод уншдаг болсон байсан. Тэгээд багш ангийхандаа энэ номыг уншиж өг гэхэд нь самбарын өмнө гараад уншиж байсан маань номтой танилцсан анхны алхам болсон шиг байгаан. Хамгийн анхны урт зохиол нь “Мөнгөн хараацай” гэдэг ном байсан. Бүс Дамиран гэдэг аавтай нэг ядуу хүүгийн тухай гардаг зохиол (зохиогч нь Ө.Баасан ч билүү Ө.Бааст билүү эсвэл Б.Өвгөн ч билүү бас сайн санахгүй байнаа, энд их эртний юм бичиж байгаа болохоор юмнууд нилээн бүдэг бадаг, бүрхэг санагдаад байна шүү, тэгэс гээд ойлгоорой). Дамиран гуайнх их ядуу болохоор дээлээ бүслэх бүс олдохгүй тэгээд цагаан ямбуугаар бүс хийж бүсэлдэг учраас нутгийн ардууд Бүс Дамиран гэж хочилдог гэж уншаад ядуу аав хүү хоёрыг өрөвдөөд аягүй уйлдаг байжуу. Заримдаа уйлах шалтаг гарвал нөгөө муу ядуу аав хүү хоёрыг бодохоор жинхэнэ юм шиг санагдаад баахан уйлж авна. Эндээс бодохоор бас зохиолын дүр, зохиогчийн санаа оноог сайн мэдэрчийсэн байгаан шүү. Хүүхэд ийм дээрээ л хөөрхөн байдаг байх даа. Одоо бол баргийн юманд дэнсэлж догдолохоо больсон шиг байна лээ. Хэдүүн дүүтэй хамт нэг кино үзэж байтал дүү бүр эхэр татаж уйлаад байхын. Тэгсэн би уйлдаггүй, харин ч нөгөөхийгөө шоолоод байгаам даа. Сэтгэл бол нилээн хөндий хоосон болсын бишүү. Тэгээд гүй ээ нээрээ би энэ киноны дүрийн оронд байсан бол гээд бодсон чинь аньсага чийгтэж энэ тэр болж байх шиг байгаамаа бас ч гэж. За тэгээд уншиж байгаа номон дотроо орж их л шимтэж уншдаг байж дээ, хүүхэд байсын болохоор. Уншсан ном бүрийг бичнэ гэвэл нилээн л юм болохым шиг байна. Тиймээс гол гол сэтгэлд тод үлдсэн номнуудын тухайд ганц нэг санагдаж байгаа зүйлээ бичье. Л.Түдэв гуайн “Оройгүй сүм”, Пүрэвжав билүү хэн билээ ийм автортой “Даяанчийн хяслан” гээд лам, бурханы шашны тухай гардаг номыг их сониучирхаж уншиж байсан. “Морь унасан толгойгүй хүн”-ийг их уншдаг байлаа (хавтсан дээрх зурагнаас нь их жийрхнээ). Бас “Тарзаны явдал” гээд номны сүүлийн хэдэн дэвтрийг хот руу хүнд захиулж авчраад уншиж байв. “Буг чөтгөртэй уулзсан хүмүүсийн тэмдэглэл” гээд хавтсан дээрээ эвгүй зурагтай номыг орой гарч бие засч чадахгүй байгаа мөртлөө л сэмхэн уншсаар байгаад дуусгасан. “Алмас сурвалжилсан тэмдэглэл” нэртэй жижигхэн ногоон номыг бас их уншсан. Тэр номон дээр Алтайн өндөр ууланд алмас байдаг, эр алмас нь өглөө өрхөө татах гэж гарсан эмэгтэйг, эм алмас нь хээр малдаа явж байгаа эрэгтэй хүнийг хулгайлаад агуйдаа аваачдаг гэж гардаг. Тэгээд нэг хэсэг өглөө өрхөө татахаасаа айдаг болцон (тэр үед манайх монгол гэрт амьдардаг байв). С.Пүрэв гуайн зохиолуудыг их уншдаг байв. Яг одоо санагдаж байгаа нь “Усны гудамж”, “Талийгаачаас асуу” гэх мэт. Заримых нь зохиогчийг санахаа байжээ. “Эр бор харцага”, “Заяа тавилан”, “Болор толийн нууц”, “Элс цас”, “Зүрхний хилэн”, “Алтайд”, “Цаг төрийн үймээн”, С.Эрдэнийн “Шилмэл өгүүллэгүүд” гэх мэтээр түүхэн болоод энгийн амьдралын үйл явдлуудыг харуулсан зохиолуудыг уншдаг байсан. Хагас хугасхан л санаанд орж байна, ер нь үсэг мэддэг болсноос хойш уншсан номынхоо жагсаалтыг гаргаж үзвэл зүгээр юм байна. Номных нь нэрийг мэдээд зохиогчийг нь мэдэхгүй болохоор нилээн цаг орж магадгүй. Багш нар, ээж аав, ах эгч, найз нөхдөөс тэр бүр сонсож мэдээд байддаггүй зүйлүүдийг номноос олж авдаг байсымуудаа. Яг том хүн болж төлөвших тэр торгон агшинд сайн зохиолчийн номтой нөхөрлөж байсандаа одоо баярлаж явдаг. Хэн ч хэлж өгөөгүй, өгөхгүй зүйлүүдийг гагцxүү номноос л олж хардаг юм сан уу. За жаахан сунжирсан тул ингээд зогсооё. Үргэлжилж магад.
Линк
"Тулгуургүйгээр амьдрах" (үзсэнээ буулгасан бичлэг)
1 сарын 6, 2009
ТВ-ээр үзсэн Жоел Остеений нэвтрүүлэг "Тулгуургүйгээр амьдрах" гэсэн нэртэй байлаа. Өмнө нь нэг удаа энэхүү министрийн яриаг бараг бүтэн эхээр нь шахуу монголчилж "Гоншигнохгүйгээр амьдарцгаая!" хэмээн цуврал бичлэг оруулж байсан билээ.
Энэ удаад өөрийнхөө ойлгож, хэрэгтэй болов уу гэснээ блогтоо оруулахыг хичээлээ. Хэрвээ ойлгомжгүй байвал "Living Without Crutches" гээд шууд аудио бичлэгийг нь
Линк
ЯАВАЛ ДЭЭР ВЭ?
1 сарын 5, 2009
"You must do the things you think you cannot do". - Eleanor Roosevelt
"Өөрийнхөө чадахгүй гэж бодсоноо хийх л хэрэгтэй." - Элеонор Рузевелт
Харьцаагаа таслах нь хэзээд амар байдаггүй. ЯАХ ВЭ?
1.ТҮҮН РҮҮ Л БИТГИЙ УТАСД
Ихэнх хүмүүс энэхүү мөчлөгт автсан байдаг. Харьцаа төгссөний дараа, таны хайрлаж дурлаж байсан хүн утасдахгүй байгаа нь таныг "галзууруулж" ("дургүйг хүргэж"), улмаар та
Линк
Намайг дурссаны хариуд биш, Зүгээр л чамайгаа дурсаад хайрлан дуулдаг юм даа, хөөрхий нь…
1 сарын 4, 2009
Өндөр тэнгэрт заяасан болохоор чинь
Өглөө нарыг тосон хүлээх юм
Өглөө нараан гэрлээр тэтгээд
Өнийн холын чамайг илгээх юм
Намайг дурсаад дуулдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар байна.
Хөрст орчлонд унасан болохоор чинь
Хөглөгөр уулсыг саравчлан ширтэх юм
Хөглөгөр уулсын нөмөрт хургасан
Хөдөөх салхиар чамайг илгээх юм
Намайг дурсаад дуулдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар
Линк
Шинэ жилийн мэнд хүргэе
1 сарын 4, 2009
Шинэ жил ирлээ
Ай хөө шинэ жил минь
Амархан сайн байна уу?
гээд л юу юугүй он солигдож 2008 он тэртээ ард хоцорч хэдийн өнгөрсөн жил болж орхилоо. 2009 он маань бидний урдаа барьсан зорилгын биелэх эхлэл болж сайхан цэлмэг өдрөөр эхэлж байна.
Сэтгэл сэргээд бүхнийг хийж амжуулах хүсэл зориг хэн бүхэнд минь төрөө байхаа.
Наран ургах зүгийн Япон оронд суралцаж буй залуус бид эх нутагтаа байгаа элгэн садан, эх дэлхийгээр тарж суугаа элэг нэгт Монгол түмнээсээ арай түрүүлж энэ жилийн эхний наран мандахыг харсан байхаа.
Ингээд Японд суралцаж буй нийт оюутнууд найз нөхөддөө шинэ жилийн мэнд хүргэе.
Та нар маань ингэхэд гэр бүл, ах дүү хамаатан садандаа шинэ оны мэнд дэвшүүлэхээ мартаагүй байхаа гэдэгт итгэж байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаа Япон дахь Монгол Оюутны Холбооны хувьд ч нийт гишүүд, оюутан залуусынхаа хүчээр хийх бүтээх гэсэн ажлуудаа ихэнхийг нь амжуулсан сайхан жил байлаа.
Урьд өмнө хийж ирсэн Хаврын баяраа өргөн дэлгэр тэмдэглэж, Сагсан бөмбөгийн тэмцээнээ өргөжүүлэн “СПОРТ Наадам” болгон амжилттай зохион байгуулсан бөгөөд, нэгэн жилээ үдэж, шинэ оноо угтахаар “Оюутан шинэ жил-2009″-ыг зохион байгуулж, оюутан залуус маань нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлсэн сайхан арга хэмжээ болсон.
Үүнээс гадна эрдэм мэдлэгийн “Урам” уулзалт, шинэ оюутнуудаа тосож авах “Угталт” уулзалт болон оюутнууд ирээдүйд Монгол орныхоо ирээдүйг хэрхэн төсөөлж байгаа болон юу хийвэл зохих талаарх санал асуулга гэх мэт олон арга хэмжээг зохиож, өнгөрсөн нэг жилийг ардаа үдлээ.
Ирэх жил маань Оюутны Холбооны хувьд ч, нийт оюутан залууст маань ч ээлтэй сайхан жил болоосой гэж хүсээд та бүхэндээ
ШИНЭ ЖИЛИЙН МЭНД дэвшүүлье.
Шинэ жилийн мэнд хүргэе
1 сарын 4, 2009
Шинэ жил ирлээ
Ай хөө шинэ жил минь
Амархан сайн байна уу?
гээд л юу юугүй он солигдож 2008 он тэртээ ард хоцорч хэдийн өнгөрсөн жил болж орхилоо. 2009 он маань бидний урдаа барьсан зорилгын биелэх эхлэл болж сайхан цэлмэг өдрөөр эхэлж байна.
Сэтгэл сэргээд бүхнийг хийж амжуулах хүсэл зориг хэн бүхэнд минь төрөө байхаа.
За тэгээд өнгөрсөн жил ч янз бүрийн юм боллоо доо. Сургуулиа төгсөх гэж хичээгээл явж байтал, магистрын шалгалтаа өгч чадсангүй. Сэтгэл санаа тал дээрээ ч дээш доош савлаад сайхан- муухай ээлжилсэн сонирхолтой жил байлаа. Саарын хажуугаар сайн нь ч бас байсан шүү. Тэр бүх амжилт ч бай, алдаа ч бай миний нэгэн жил байж, одоо ард хоцроод байна даа. Надаас хамааралгүй эргэн тойронд бас янз бүрийн юм болж өнгөрсөн байх юм. Надаас хамааралгүй хэрнээ надад нөлөөлж байгаа болохоор дурьдвал:
Дэлхийд санхүүгийн хямрал газар авч, Лийман ах дүү нар дампуураад эдийн засаг савлаад, Монголд сонгуулийн хямрал газар авч, бусармаг зүйл, хээл хахууль савлаад тоолуурын зүү дээд хэмжээндээ хүрч байх шиг байна. Ядаж байхад газын зурваст галзуу дайн эхэлж өнгөрөгч оны бөгсөнд хонх зүүгээд орхиж байна. Чичрэх нөлөөнд нь баахан иргэд амь алдаж, олон гэр бүлд гуниг гутрал, харуусал дагуулсан өдрүүд үргэлжилсээр.
Арлын Японд ч газар эх биеэ айхавтар шилгээж хэд хэдэн хүнийг өөрийн биедээ шингээн авч, хичнээн олон хүнийг орон гэргүй болгов доо.
Энэтхэг оронд ч алуурчин террористууд ч зүгээр суусангүй, зочид буудлаар галын наадам хийж эрдэнэт хүний ам хэдэн арваараа тэнгэрт халив даа.
Ингээд бичээд байвал 2008 он ерөнхийдөө дэлхий даяар хар мөр үлдээсэн жил гээд хэлчихэд буруудахгүй юм байна дөө.
Энэ жил 2009 он ямар байх бол.
Ээ дээ Эдийн засгийн уналт л биднийг баллах байхдаа. Хөлтэйг нь мөлхүүлж, хөлгүйг нь элэглүүлэх байхдаа.
Ширүүхэн л эхэлж байна. Аварга корпорациуд ажилчдаа халж, эхнээсээ бизнэс ашиг нь алдагдалтай гарна гэсэн тооцоо гараад байна.
Жишээ нь түүхэндээ анх удаа алдагдалтай ажиллана гэсэн тооцоог Тоёота корпораци гаргачаад байдаг. Женерал Моторс гэх мэт нь бүр өнхөрчихгүйхэн үлдэх байгаа.
Манайд гэвэл Анод банк нь савлаад л байгаа. Хэн нэгэн улс төрчийн уур нь хүрвэл бүр тараагаад тавьчиж ч магад.
За даа ингээд дандаа хар юм дурьдаад яахав. Ямар барагдах биш. Бас шинэ он дөнгөж гарч байхад амны билэггүй гэдэг нь гэж хэн нэгэнд хэлэгдэж магад.
Наран үүрд мандан байхад
Сэтгэлд гал байж л таараа
Сэтгэлд нь гал байхад
Сайхан зүйлс болж л таараа
Ингээд миний блогоор зочилдог найзууддаа шинэ жилийн мэндийг хүргэж, та нартаа эрүүл энх, сайн сайхан, ажил, хичээл сурлагын өндөр амжилтыг хүсээд хундагаа өргөе!!!!!!!
Хүүхэд - Тэтгэмж, Тэтгэлэг - Хөгжил, Ирээдүй
1 сарын 4, 2009
Монголын үрс маш олон болтугай! Д.Нацагдорж Монгол Улсын хүн ам 2008 оны 7-р сарын тооллогоор 2,996,081 (July 2008 est.) гэж дэлхий нийтэд "албан ёс" (kinda)-оор түгсэн билээ…
Монгол Улсын хөгжилд хүн амын өсөлт хөгжил голлох нөлөө үзүүлнэ.
Америкаар "baby boom" хэмээн нэрлэгддэг "үйл явцад" оролцон Монгол иргэний тоог ядахдаа нэгээр, аз нь таарвал хоёроор, бүр аз нь таарвал 3, тэгээд
Линк
Эрчүүдээ! Алдаагаа засаад Аргагүй амраг болоорой…
1 сарын 3, 2009
Чи яах дуртай вэ? хэмээн бүү асуу!
Ихэнхдээ бол юу ч мэдэхгүй хүн ингэж нэг асууна. Эсвэл хүний дуртайг хүссэнээр нь хийх хүн нэг асуух байх. Аргагүй амраг бол асуухгүйгээр мэдэх ёстой. ![]()
"Ор хөнжлийн" нөхцөл нь бүрдээгүй байхад дээрх "утга" агуулсан асуултыг асуух хэрэггүй гэж байна лээ.
Чих рүү нь хэлээ бүү оруул!
Чихний эсүүд мэдрэмтгий. Гэхдээ л чих бол чих. Чихийг илж, үнсэхийг
Линк
ШИНЭ ОНЫ МЭНДИЙГ ТА БҮХЭНДЭЭ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.
1 сарын 1, 2009
Он гараад нэг цаг болж байна даа. Тиймээс блогоороо дамжуулаад таньдаг, таньдаггүй найз нөхдүүддээ ШИНЭ ОНЫ МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ.
Золгож буй 2009 онд Таны болон танай гэр бүл, дамжуулаад найз нөхөд, хамт олон, Монголчуудын амьдрал, Монгол Улс орон минь 9-ийн тооны билэгдэл лугаа эв нэгдэлтэй, эрдэм боловсролтой, 9-н хөлт Цагаан тугаа мөнхөд мандуулан, 9-н эрдэнэсийн баялагаар дүүрэн үргэлж хөгжиж
Линк
Сэр сэр салхитай Сэрүүн Бумбын орноор
1 сарын 1, 2009
Америкийн University of Phoenix гэдэг алсын зайн болон онлайн сургалтаар дагнасан их сургуульд докторант оюутан болсоор нэг жил хагасыг үджээ. Мэдээллийн Систем болоод Технологийн Менежментийн чиглэлээр PhD хөтөлбөр явуулдаг 2, 3хан сургуулийн нэг байсан нь энэ сургуулийг сонгох шалтгаан болсон юм. Бүх сургалт онлайнаар явагдах бөгөөд жилдээ 1-2 удаа сургууль дээрээ очиж суурин-сургалтын арга
Линк
Motto for the year!
1 сарын 1, 2009
Өнөөдрийн улс төрийг хараад байхнээ хүмүүс нь солигдох биш харин нөгөө л байдаг хэдэн улс төрчид сандал ширээгээ хоорондоо солилцож харагдах юм. Ингээд л тун жижиг тойрог дотор эрх мэдлээ хуваагаад байвал ч уулаасаа цус ойртоно шүү дээ. Өнмө нь Фанон ахын номыг уншиж байхад тэрээр ингэж хэлсэн байсныг энд дурьдюу:
The ministers, the members of the cabinet the ambassadors and local commissionaers are chosen from the same ethnological group as the leader, sometimes directly from his own family. Such regimes of the family sort seem to go back to the old laws of inbreeding, and not anger but shame is felt when we are faced with such stupidity, such an imposture, such intellectual and spiritual poverty. These heads of the government are the true traitors of Africa, for they sell their country to the most terrifying of all its enemies: stupidity. This tribalizing o the cetnral authority, it is certain, enocurages regionalist ideas and separitism.гэж хэлээд дараачийн хуудсанд нь тэрээр ийнхүү үргэжлүүлжээ:
In order to avoid these many pitfalls an unceasing battle must be waged, a battle to prevent the party from ever becoming a willing tool in the hands of a leader.
2009 ондоо аль болох улс төрийг тойрч, улс амьтнаар тойруулж явая гэсэн бодолтой байгаа билээ. Тиймдээ ч 2009 оны уриагаа “know yourself by action, not by observation” гэж тавьчихаад байна. Хэрхэхийг цаг хугацаа харуулах буй за. Дээр нэг Ницше-н талаар ном уншиж байхад иймэрхүү ишлэл гарч ирсэнийг тэмдэглэлийн дэвтэрээс хуулбарлан энд тавьлаа.
The will is not extinguished; sth within man makes this “leap” and triumphs over the ordinary will. It is this sth within man that rules the other restless adn oblivious sth. Ultimately, this charming sth is nothing other than an extraordinary strong will, which puts the foolishness of life devoid of consiciousness in its place.
Тэгсэн харин хүмүүс энэ “will power” гээч эд юу юм бэ гэж асуумаар байвал би энд Заратусга-с сонссоноо бичгээр хөрвүүлье:
Zarathustra asks what the will power is and supplies this answer: YOU STILL WANT TO CREATE THE WORLD BEFORE WHICH YOU CAN KNEEL. THIS IS YOUR FINAL HOPE AND INTOXICATION.
Эцэст нь би энд нэг Карл Юнг-н номноос уншсан Грек ишлэлийг татваас: “Give away all that thou hast, then shalt thou receive.”
Bi hezee uhaan suuhiin boldoo!
12 сарын 31, 2008
bi ene amidraliig zahiraad uuriin hvsseneer uurchluud baina uu? esvel amidral namaig zahiraad uuriinhuu huld sugdvvleed baina uu?…..bvvr ergelzchihlee baina.Hezee hvn bolj ylaa alj surna daa…
12 сарын 31, 2008
Муухай хар дарсан зүүд шиг өнгөрч байгаа энэ жил баяртай. Hасыг минь зөөн , хороон хөврөх хэдий ч сайхан зүйлээр дүүрэн шинэ жил хаалга тогшиж байна, тавтай морил oo!
Тэргэл мөнгөн сар
Тэртээх гэрэлт одод
Тэнгэрт мандах нараар гоёсон
Он жилийн хуанли зузаарч
Онцгой таны түүх бууралтах
Одтой насыг минь зөөж одох
Он солигдох мөч ойртлоо
Ирэх оны хүсэл мөрөөдөл чинь
Энэхүү өдрөөс эхлэх болно
Дуулж баясч угтаарай, шинэ оноо
Дурлаж дурлуулж яваарай, шинэ ондоо
Дутуугаа дүүргээд аваарай, цаг байна
Дутагдлаа засаад амьдраарай, нас байна
Буурлаа дээдэлж яваарай, буян нь ирнэ
Бусдыгаа хүндэлж амьдраарай, нэр нь ирнэ
Бодлоо цэгцэлж амьдраарай, үйлс нь бүтнэ
Буянаа түгээж яваарай, жаргал ирнэ
Өглөө бүр үгийн сайхныг хэлэлцэж
Өдөр бүр хүний сайнтай учирч
Зүрх сэтгэл чинь баяраар гийж
Зүүд үргэлжлэх цагаар нас нэмж
Зөрж өнгөрөх 2 оны заагаар
Зүйрлэшгүй тансаг жаргалыг хүртээрэй
Танд шинэ жилийн мэнд хүргэе!
Шинэ оны мэнд хүргье!
12 сарын 30, 2008

Та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг хүргэж ирж буй шинэ ондоо эрүүл энх, ажлын амжилтаар дүүрэн, аз хийморьтой байхын ерөөлийг дэвшүүлье.
Линк
MONGOLIA
12 сарын 28, 2008
Soyombo is the symbol of the Freedom and Independence of the Mongolian people. The Soyombo appeared on the flag at different times in Mongolian history. In 17th century and 1911-1912 years it was used. And in 1921 the Mongolians fighting the Manchu emperor put it on their flag. In 1924 during the first conference of the new Republic of Mongolia it was appointed the Soyombo as part of national flag.Always spread like fire
Always shine like the moon and the sun
Always be sharp like an arrow and a spear
Always be strong like armor
Always be strong like a big wall
Always be watchful like fish
Always be numerous
Эмэгтэй хүний зан юм байх даа….I’m zаnyat….:)
12 сарын 28, 2008
Хэд хоног хүмүүс "баярлаад" завгүй байгаа байх. Монголдоо бол нээээг сайхааааан бужигнах юмсан…
Амьдрал баян юм болохоороо би энгийнээрээ, ганцаараа тэмдэглээд л… Дөрвөн пиво авсан охин аавыгаа "уулгахгүй" (уудаг хүн шиг бичиж байгаа биз) гээд 2-ийг нь "нуучихаж". Охиноо айлгаад аав нь энэ шөнө 2 пиво хайсаар байгаад унтахгүй нь дээ гэсэн. Бараг л "унтсангүй" дээ…. хэхэхэхэ Охины нуух
Линк
Анхны орчуулга…. :)
12 сарын 27, 2008
Анх удаа монголоос англи руу хөврүүлэх гэж хичээлээ… Сайндаа ч биш. Энэхүү дууг орчуулсан бололтой нэгэн "сэтгэгдлийг" уншаад арай боломгүй санагдаад… Надад "эсрэгээс" орчуулах нь амархан байдаг юм. Мөн оросоос монгол руу ч юм уу.. Санаандгүй байж байгаад орос-англи, англи-орос, англи-монгол гээд "орчуулгын товчоо"-нд элчихэж магадгүй болоод байгаа. Тэд нар бас хятадыг нэхээд байх юм. Хятад
Линк
Араас чинь тэврээд явсан юмсан….
12 сарын 27, 2008
Араас чинь тэврээд явсанд уучлаарай, хайрт минь
Аз жаргалыг зөвхөн чамдаа хязгааргvй хvссэн учраас
Нулимсаа би чамаас нуугаад
Нvvрэндээ бардам инээмсэглэж
Араас чинь тэврээд явлаа
Аз жаргалыг заавал олоорой
Сэтгэл дотроо чамайгаа хайрлая
Сэмхэн урсах нулимсаа тэвчье
Чамд л цохилдог зvрхээ нууцлая
Чамдаа vнэнч ганцаар vлдэе Сэтгэл дотроо чамайгаа хайрлая
Сэмхэн урсах нулимсаа тэвчье
Чамд л
Линк
Эрчүүддээ зориулав & Victoria’s Secret
12 сарын 25, 2008
Зул сар, Шинэ жил гэхээр юуны түрүүнд бэлэг, дурсгалын зүйл санаанд буудаг. Бусад газар ямар байдгийг үнэндээ сайн мэдэхгүй байна. Америкт бол бэлэг дурсгал, хямдрал гээд хүүхнүүд бүсгүйчүүдийн жинхэнэ гижгийг хөдөлгөсөн өдрүүд байдаг…Бусад газруудад ерөнхийдөө адилхан байх…
Жоохон оройтсон ч гэсэн нэгэн санааг энд бичих гэсэн юм. Зул сарын баярын өмнөх өдөр, Шинэ жил хүртэл хэд хоног байна.
Линк
Google ахын майл хаяг яагаад хэрэгтэй гэж….6 Youtube
12 сарын 25, 2008
Youtube
Дэлхий дээр хамгийн их хайлт хийдэг системын 2 дугаарт youtube байдаг. Юун Яахоо энэ тэрнээс илүү гарсан хайлт хийгддэг болоод байна. Яагаад гэвэл оруулж болох бүх медиаг оруулчихсан асар их сан байна. За бараг бүх дуу кино жүжиг хичээл гээд л….
Бас л нөгөө гооглэ хаягтай бол өөрт байгаа мэдээллээ бусаддаа хүргэх амар боллоо шүү.
Дэлгэцийн агшин Gmail хаягнаасаа хялбар орох
дараа нь
Линк


