Би

No User

Та дансандаа хандахын тулд нэвтрэх шаардлагатай.

jnaraa

идэвхитэй 7 сар өмнө

Үндсэн

Бүтэн Нэр

jnaraa

jnaraa-н Үйлдэл

RSS

  • jnaraa ба urandelger найз боллоо   7 сар өмнө

  • jnaraa ба battugs найз боллоо   7 сар өмнө

  • jnaraa shrek-н-н хананд бичсэн:   7 сар өмнө

    goe ym bicheerei nzaa anagaahiin talaar bol bvr sain bna saihan nz bolii ok

  • shrek ба jnaraa найз боллоо   8 сар, 3 7 хоног өмнө

  • jnaraa өөрийнхөө хананд бичсэн:   9 сар, 1 7 хоног өмнө

    ЗӨВӨЛГӨӨ: Сонингын цаасыг бөх байлгахын тулд нарыхан нугалж хуйлж бэлдэнэ. Үсээ нойтон биш бага зэрэг чийгтэй байхад нь хэсэг хэсэг болгон хуваагаад бэлдсэн цаасандаа үзүүрээс нь ороогоод сонингоо сайтар 1 зангидна. Яааралтай үед халуун сэнсээр хаттал хэсэг үлээлгэнэ. Бусад үед бага зэрэг сэнсээр үлээлгэн хаттал цаасаа авахгүй. Оройн цагт шаардлагатай бол унтах [...]

jnaraa-н Бүлгэм (0) Бүгдийг Харах »

jnaraa одоогоор ямар нэг бүлгэмд элсээгүй.

jnaraa-н Хана Бүгдийг Харах »

1-с 5 бичлэгийг харж байна (нийт 7 бичлэг)  
  • ЗӨВӨЛГӨӨ: Сонингын цаасыг бөх байлгахын тулд нарыхан нугалж хуйлж бэлдэнэ. Үсээ нойтон биш бага зэрэг чийгтэй байхад нь хэсэг хэсэг болгон хуваагаад бэлдсэн цаасандаа үзүүрээс нь ороогоод сонингоо сайтар 1 зангидна. Яааралтай үед халуун сэнсээр хаттал хэсэг үлээлгэнэ. Бусад үед бага зэрэг сэнсээр үлээлгэн хаттал цаасаа авахгүй. Оройн цагт шаардлагатай бол унтах үедээ заавал цаасан даавуун зориулалтын малгай өмсөхийг зөвлье. Гялгар уутан малгай байж болох ба агаар орж гарч байхыг бодолцон урагдахгүй байхаар энд тэнд нь жижиг цоолж нүхлэвэл зүгээр. За эцэст нь цаасаа аван үсээ самнаж болохүйг анхааруулъя! Гараараа юмуу,хол шүдтэй том самаар самнана. Үснийхээ буржгарыг удаан барихыг хүсвэл усан гелл,хэлбэр баригч,лакк зэргийг хэргэлхийг зөвлье. Ингээд амжилт.

  • Хүн болгон л өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй байдаг. Харин чи юу мөрөөдөж юунд хүрхийг хүсэж байна. Чи үүнийг нэг дагаад үзээч магадгүй ирэдүйн том Leader болох ч юм билүү

    1. Өөрийгөө сайн тань. Дутагдалтай талаа болон алдаагаа (бид бүгд дутагдалтай талтай) сайн мэдэж хүлээн зөвшөөр. Гэвч үүнээс илүүтэйгээр өөрийн давуу талуудыг болон Бурханаас заяасан авьяас билгээ нээ.
    Өөрийн давуу талаа илүү их хөгжүүлж, харин дутагдалтай талаа хамгийн доогуур төвшинд буулгахыг хичээ.
    Та өөрөө өөртөө үнэнч байж бодит анализ хийж чадах нь мөрөөдлөө биелүүлэхийн хамгийн эхний алхам.
    Амьдралдаа хамгийн их хүсдэг зүйлийнхээ талаар тодорхой мэдээлэлтэй бол. Бүгдийг нарийн судал. Энэ талаар үргэлж бодож, тэмдэглэл хий. Аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа бол, таны хувьд чухам юу аз жаргал болохыг тогтоо. Хэн нэгэнд хамааралтай байх, эрх чөлөө, эсвэл олонд танигдах, мөнгө, хүмүүст туслах, хайр дурлал, итгэл найдвар аль нь таныг аз жаргалд хүргэнэ гэж бодож байгаагаа сайн тодорхойл.
    Амьдралын зорилгогүй, хаана байгаагаа мэдэхгүй бол амжилтад хэрхэн хүрэх билээ! Хоосонг бай болгоод онилвол та юуг онох билээ!
    2. Хүсэл, эрмэлзлэл, сэтгэл хөдлөлөөр дүүрэн бай. Ийм байдал тань таныг эвгүй байдалд оруулна гэж бүү бод. Өөрийнхөө хийж байгаа ажлаасаа таашаал авч, сэтгэл хөдлөлтэй байж чадахгүй бол бусдыг таны мөрөөдлөөс хуваалцахыг хүлээсний хэрэггүй. Хүсэл эрмэлзлэлээ мэдсэн цагт зорилгоо тодорхойлж амьдрал тань илүү утга учиртай болно.
    3. Өөрийгөө өөдрөг байлга. Үргэлж анхааралтай бай. Гутрангуй хүмүүс мөрөөдлийг хамгийн их хордуулдаг.
    Түлхүүр: ”Өөдрөг биш бол битгий ярь!” Муу зүйлд ч гэсэн өөдрөг хандахыг хичээ.
    4. Эхэлж байгаа ажил тань бүх хүмүүст таалагдахгүй гэдгийг хүлээн зөвшөөр. Таныг буруугаар ойлгоно, та үгээ буруу хэлнэ, зарим найз тань гомдоно, бүр зарим найзаа алдаж ч мэднэ (түр зуур).
    Түлхүүр: ”Бусдын юу гэж бодох нь надад падгүй.” Энэ үгийг өөртөө байнга давтаж хэл. Ялангуяа шантарсан үедээ юмуу эсвэл эргэлзэж эхлэхдээ хэрэглээрэй.
    5. Өөрөөрөө бай. ”To thine own self be true” (Өөртөө шударга бай) Энэ
    бол маш чухал юм. Хүмүүс таны тухай юу гэж ярих нь хамаагүй. Учир нь хүмүүс нэг хэвийн ертөнцдөө дадсан байдаг бөгөөд бусдын амжилт тэднийг өөрсдийгөө дорд үзэх шалтгаан болдоггүй. Өөртэйгээ эвлэр. Бусдын туршлагаас сургамж ав. Гэвч таныг шантруулж ухрахад бусад хүмүүс нөлөөлөх ёсгүй. Мөн байгаагаасаа өөр байдлаар харагдах гэж хичээсний хэрэггүй. Учир нь та зөвхөн өөрөөрөө байсан тохиолдолд л хамгийн их нөлөөтэй байж чадна.
    6. Алдаа гаргахаас бүү эмээ. Ганц үнэн бол алдаа байдаг. Бүр ямар ч сургамж авч чадаагүй алдаа л үнэн байдаг.Түлхүүр: ”Туршиж үзээд алдах нь юу ч туршиж үзэлгүйгээр амжилтад хүрэхээс хавьгүй дээр!”
    7. Хялбар биш гэдгийг хүлээн зөвшөөр. Мөрөөдлөө биелүүлэх нь таны амьдралд тохиолдсон хамгийн хэцүү, ядаргаатай ажил байж болно. Гэхдээ танд ажлаас зайлах ямар ч арга байхгүй. Амжилтын тулгын чулуу бол хэзээ.ч бууж өгөхгүй байх явдал юм.
    Зорилгодоо хүрэхийн тулд өөдөө мацсаар бай. Тийм ээ, амжилтын 99%-ийг амжилтад хүрэхийн тулд гаргасан алдаа эзэлдэг гэж хүмүүс яридаг шүү дээ.
    8. Даруу бай. Хэчнээн өндөр амжилтад хүрсэн байсан ч их зан бүү гарга. Амжилтад бүрэн хүрсэн, зорилгоо бүгдийг нь биелүүлсэн гэж бүү бод. Хүнд үргэлж хүрэх гэж тэмүүлэх өөр оргилууд үргэлж байдаг.
    Түлхүүр: ”Ажил хийх хамгийн сайн аргыг одоогийн байдлаар нээгээгүй байна.”
    9. Өөрийгөө дутуу үнэлж болохгүй. Танд маш их хүч байгаа. Өөрт байгаа төрөлхийн зарим чанарыг дагуулан энэ хүчийг ашиглах хэрэгтэй. Өөрийгөө дутуу үнэлдэг байдлаас сал. ”Надад хэн ч дургүй”, ”Би хийж чадахгүй” гэж бодох хэрэггүй. Иймэрхүү бодол мөрөөдлийг тань хулгайлна.
    10. Зугаатай бай. Ямар ч юм харагдаж байгаа шигээ тийм муу биш байдаг. Ажил урагшгүй болж эхлэхэд (заримдаа тийм үе гардаг) уйтгарлан гуниж сэтгэл санаагаар унаад хэрэггүй. Эдисон: ”Би амьдралынхаа туршид барьцтай ажил, аятайхан ажил огт хийсэнгүй. Хийсэн бүх юм маань зүгээр л өөрийгөө зугаацуулсан ажил байсан юм!”, ”Амьдралд болж байгаа хөгтэй явдлуудад инээж бай. Хөгтэй явдал бараг өдөр бүр тохиолдож байдаг” гэж бичсэнийг сана.
    11. Амьдралд хайртай бай. Мөрөөдөл тань талаар өнгөрөх үе танд маших тохиолдоно. Эрсдэл, уналт, заналхийлэл, урам хугаралттай та үргэлж тулна. Амжилтаасаа биш алдаанаасаа сурдаг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Учир нь амжилтанд хүрч чадаагүй шалтгаан нь юун дээр алдаа гаргасныг тань хэлж өгдөг. Тиймээс хийсэн алдаа бүр тань амжилтад хүргэх нэг алхам юм.
    12. Боломжийг хэзээ ч бүү алд. Боломж таныг байнга хүрээлж байдаг. Хүндрэлийг хэцүү асуудал гэж бодож болохгүй. Жишээ нь ”Хямрал” гэдэг үг хятадаар ”аюул”+ ”боломж” гэсэн утга агуулдаг байна.
    13. Бусдад туслах хүслээр дүүрэн бай. Ганцаараа амжилтанд хүрэх нь таныг эвдэж зожигруулна. Таны амьдралд утга учир байхгүй бол иймэрхүү амжилт мухар гудамж л гэсэн үг. Олон жилийн турш тэмцэж байж хүрсэн амжилт таныг зан чанарын хувьд төлөвшүүлдэг.
    14. Амжилтанд хүрэхийг хүс. Хийж байгаа ажилдаа итгэж байгаа бол амжилтанд хүрнэ гэдэгтээ ч гэсэн бүрэн дүүрэн итгэх ёстой. Хөл дээрээ зогсохыг хичээхээс илүү хамгийн сайн нь болохыг төлөө зүтгэ. Таны мөрөөдөл үргэлж том, зориг шаардсан, бүр өвөрмөц байх хэрэгтэй. Хүмүүс таныг солиотой гэж бодсон ч хамаагүй эрч хүчээ бууруулсны хэрэггүй. Ямар нэг саад бэрхшээлийг давахад
    таны өөрийн бодол, хүсэл, зөн совин, итгэл хамгийн чухал байдаг. Хүчтэй итгэлтэй бай. Ямар нэг далдын хүч танд тусална.
    15. Мөрөөдлөөсөө хэзээ ч ухарч болохгүй. Тэвчээртэй бай. Зорилгодоо хүрэхийн тулд хэт яарсны хэрэггүй. Хэзээ ч ухарч болохгүй. ”Амжилтад хүрэгсэд хэзээ ч шантардаггүй, шантарсан хүн хэзээ ч амжилтад хүрдэггүй!” Бүх боломжоо
    алдлаа гэж бодогдохоор тийм хүнд байдалд байсан ч гэсэн заавал өөр боломжууд байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Учир нь үнэхээр өөр олон боломж заавал байдаг. Бүр илүү сайхан боломж байдаг гээч. Хамгийн чухал нь илүү сайн боломж гарах өөр нэгэн өдөр байгаа гэдэгт бат итгэ. Мөрөөдлийнхөө хойноос яв. Учир нь мөрөөдөл тань таны хүрч чадах цэгийг зааж байдаг.

  • Сэтгэлийн олон янзын дарамтууд байдаг. Эдгээр нь цусны даралт ихсэх, багасах, толгой эргэх, нойр хулжих гэх мэт олон хэлбэрээр илэрдэг.Эмэгтэй хvн сэтгэлийн хєдлєл ихтэй, ямар нэгэн зvйлд илvv хvчтэй байдлаар ханддаг. Энэ бvхэн нь нэг талаас сайн ч гэлээ болж бvтэхгvй болоод ирэхээр стресст ордог нь судалгаагаар тогтоогдсон. Стресс бол хvнийг тvргэн хєгшрvvлэх, євчлvvлэх зэрэг ямагт таагvй нєлєє дагуулж байдаг. Тиймээс єєртєє итгэх итгэлийн тvвшинг нэмэгдvvлэх, сэтгэл санаагаа захирахад тань дараах зєвлєгєє тус болж чадна.

    1. Єєрєє єєртєє найрсаг хандахаас эхэл.

    2. Хэрэгтэй, хэрэггvй тvмэн янзын асуудалд єєрийгєє бvv туйлдуул.

    3. Хvнд тусалж болох ч хэтэрсэн ачаалал бvv vvр. Энэ нь эсрэг vр дvнд хvргэнэ.

    4. Єєртєє сайн сайхан vг хэлж, урам зориг хайрлаж бай.

    5. Дутагдалтай тал байсан ч vvнийгээ товойлгох хэрэггvй.

    6. Єєрийгєє бусадтай харьцуулахаа боль. Атаа жєтєєнєєс болж ийм харьцуулалтыг эмэгтэйчvvд их хийдэг. Энэ нь хvнийг нервтvvлэх, єєртєє итгэлгvй болгох, улмаар стресст оруулахаас єєр ашигтай vр дvнгvй дэмий зvйл юм. Тиймээс єєрийгєє бусадтай харьцуулж, ямар ч ашиггvй тоглоом тоглохоо боль.

    7. Бvх эмэгтэйчvvд єєрийн гэсэн давуу сул талуудтай, євєрмєц гоо сайхантай байдгийг мартаж болохгvй. Та бол зєвхєн танд л байдаг, заяасан онцлогтой давтагдашгvй хувь хvн. Энэ л таныг чимдэг.

    8. Єєрийн давуу тал дээр бvхнийг vндэслэ. Бvгдийг мэдэж чадаж байх албагvй л дээ, гэхдээ л таны маш сайн хийж чаддаг зарим нэг зvйлс байж л таараа. Тиймээс л єєрийн давуу, сайн гэсэн талуудаа ил гаргах, бага зэрэг ”рекламдахад” ч гэмгvй.

    9. Хэрэв та л бусдын хvндэтгэл, бахархлыг тєрvvлэх сайн талаа ил гаргахгvй бол хэн ч мэдэхгvй єнгєрнє шvv дээ.

    10.Боломжийг бvv алд. Амьдрал тааварлашгvй олон зvйлээр баялаг байдаг. Хvн бvрд боломж байгааг бид тэр бvр анзаардаггvй.

    11. Янз бvрийн ашигтай хувилбаруудтай боломжийг алдсанаар хvн бухимдаж стресст орох нь элбэг байна. Уг боломжийг алдсан єєрєє л буруутай шvv дээ.

    12. Хэрэв танд ямар нэгэн боломжтой гарц, хувилбар тохиолдвол vзээд алдахад гэмгvй. Бvтэхгvй байсан ч та дараа нь єєрийгєє зэмлэхгvй.

    13. Гол нь єєрийгєє vнэлж, бусдад єєрийгєє нээ.

  • Уураг тархины гадарын нийт талбай 1468-1670 хавтгай дєрвєлжин см-ийн хооронд хэлбэлзэж байдаг. Гавал-тархины мэдрэлд тархи руу мэдрэлийн 2.600.000 судал орж, 140.000 мянган судал гардаг. Гарч байгаа судлуудын тал орчим нь нvдний нарийн, тvргэн, тvвэгтэй хєдєлгєєнийг удирдан, нvдний алимны булчинд тушаал хvргэдэг ажээ. Бусад мэдрэлийн эс нь нvvрний хєдєлгєєн, зажилах, залгих хєдєлгєєн, дотоод эрхтэнvvдийн vйл ажиллагааг удирдана. Гарч байгаа мэдрэлийн судлуудаас хоёр сая нь харааны судал юм.
    Нэг минутад 740-750 миллилитр цус тархийг дамжин єнгєрдєг байна.
    Гучин наснаас эхлэн єдєр бvр хvний 30-50 мянган мэдрэлийн эс vхдэг. Тархины гол гол хэмжээ багасна. Насжихын хэрээр уураг тархи жингээ алддаг тєдийгvй, хэлбэрээ єєрчлєн, нягтаршдаг ажээ. Эрэгтэй хvний тархины жин 20-29 насандаа, эмэгтэйчvvдийнх 15-19 насандаа хамгийн их байдаг байна.

    Хvний нvд сайтар гэрэлтvvлсэн зvйлийн нэг миллиметрийг арав хуваасны нэгтэй тэнцэх хєндлєн огтлолыг 25 см-ийн зайнаас ялгах ажээ. Нvд 130-250 цэвэр єнгє, 5-10 сая холимог єнгийг ялгах чадвартай гэнэ. Харанхуйд нvдний бvрэн дасах хугацаа 60-80 минут байдаг байна.

    Цусны эсvvд байнга vхэж, шинээр солигддог. Эритроцитын нас нь 90-125 єдєр, лейкоцитынх нэлээд хэдэн цагаас нэлээд хэдэн єдєр байдаг ажээ.
    Хvний тархины масс нь биеийн нийт жингийн 46 хуваасны нэгтэй тэнцvv байдаг байна.

    Хvний арьсны гадаргуу нь дунджаар 2 хавтгай дєрвєлжин метр. Зарим эмийг бичиж єгєх, эмчилгээ зааж єгєхєд vvнийг мэдэх шаардлагатай гэнэ. Эмнэлэгт арьсны гадаргууг тооцоолохдоо: биеийн жин = (биеийн жин х 4) + 7 гэсэн томъёог ерєнхийдєє хэрэглэдэг.
    Нэг минутад арьсаар 460 миллилитр цус дамжин єнгєрдєг байна.
    lАрьсанд хvйтнийг мэдрэх 250 мянган мэдрэлийн тєгсгєл, дулааныг мэдрэх 30 мянган мэдрэлийн тєгсгєл, євдєлтийг мэдрэх нэг сая тєгсгєл, тэмтрэхийн хагас сая мэдрэлийн тєгсгєл, хєлсний гурван сая булчирхай таран байрласан байдаг байна.

    Цайвар vстэй хvний толгойд дунджаар 140 мянга, хар vстэй хvнд 102 мянга, элгэн хvрэн vстэй хvнд 109 мянга, улаан шаргал vстэй хvнд 88 мянган ширхэг vс байдаг байна. Толгойноос гадна биед нийтдээ 20 мянган ширхэг vс байдаг ажээ. Ширхэг vс хоногт 0,35-0,40 миллиметр ургадаг байна. Тэгвэл бидний толгойд байгаа бvх vсийг нийлvvлээд тооцвол хоногт 30 метр ургадаг аж.

    Дотоод чихэнд авиа мэдэрдэг 25 мянга орчим эс байдаг байна. Хvн нийтдээ янз бvрийн нарийн 3-4 мянган авиа ялгадаг гэнэ.

    Хэлэнд амт мэдэрдэг 9 мянга орчим мэдрэлийн тєгсгєл байдаг байна. Эдгээр тєгсгєлийн мэдрэх хамгийн сайн температур нь Цельсийн 24 градус.

    Хамрын vнэрлэх бvсийн талбай нь 5 хавтгай дєрвєлжин сантиметр. Энд нэг сая орчим vнэрлэх мэдрэлийн тєгсгєл байдаг ажээ. Vнэрлэх мэдрэлийн судалд мэдрэмж vvсэхэд, тvvний тєгсгєлд vнэртэж буй бодисын барагцаалвал 8 молекул ирэх ёстой гэнэ. Vнэртэх мэдрэмж тєрєхєд 40-єєс цєєнгvй мэдрэлийн судал сэрэх ёстой ажээ.

    Гарын хумс хоногт 0,086 мм, хєлнийх 0,05 мм ургадаг байна. Нэг жилд хоёр гарын хуруунд хоёр грамм орчим хумс ургадаг ажээ.

    Хоол зажилхад эрvvний булчингуудаас араанд 72 кг хvртэл, vvдэн шvдэнд 20 кг хvртэл хvчдэл ирдэг байна.
    Ходоодны салслаг бvрхэвчийн нэг хавтгай миллиметр талбайд хоол боловсруулах шvvс ялгаруулдаг нэг зуу орчим булчирхай байдаг байна.
    Боловсорсон хоол цусанд шимэгддэг нарийн гэдэсний дотор талын гадаргууд тэжээлт бодисууд шимэгддэг 5 сая орчим маш нарийхан илбэрхий байдаг.
    Балга ус их vv, бага уу? Эрэгтэй хvн дунджаар 21 миллиметр, эмэгтэй хvн 14 миллиметр шингэн балгадаг байна.
    Биеийн жингийн нэг хувтай тэнцэх хэмжээний ус алдахад цангаж эхэлдэг. 5 гаруй хувийг алдвал ухаан балартаж, харин 10 гаруй хувийг алдвал, хатингаршиж нас бардаг байна.
    Хурууны шинэ хээ граммыг барагцаалвал нэг сая хуваасны нэгтэй тэнцэх жинтэй байдаг ажээ. Энэ хээ нь арьснаас ялгардаг ус, тос, уураг, давснаас бvрддэг байна.

    Хатуу сэтгэлтэй эрчvvд ч єдєр бvр 1-3 миллилитр нулимс гаргадаг. Нулимсны булчирхайн байнга ялгаруулдаг нулимс нvдний эвэрлэг бvрхэвчийг агаар, тоосны нєлєєнєєс хамгаалан, тvvнийг чийгшvvлж байдаг байна.

  • Амжилт, ялагдал хоёр хөшгөөр тусгаарлагддаг
    Балчир хүүхэд хэн нэгнийг даган дууриасаар оюун ухаан нь өсч байдаг бол, хүн нас ахих тусмаа гадаад орчинд өрнөж буй, өөртөө тохиолдож байгаа зүйлсийг задлан шинжилж, ухаан бодлоо тэлсээр явдаг байна.
    Бурхан тэнгэр хүн бүхэнд эрх тэгш ханддаг. Тэрбээр биднээс итгэл найдварыг минь авч явахын тулд бидэнд бэрхшээлийг өгдөг. Ихэнх хүн бэрхшээлийн өмнө шантарч ухардаг болохоор үр дүн нь харилцан адилгүй байдаг ажээ.
    Боловсорч гүйцсэн алим мянга түмэн хүний өмнө унаж байсан хэдий ч гагцхүү Ньютон л газрын татах хүчийг олж харж нээсэн юм. Энэ нь саад бэрхшээлийн өмнө нугаралгүй тэмцэж, зөв хариултыг тасралтгүй эрж хайж явсан Ньютон амжилтад хүрснээс бус, бурхан тэнгэр Ньютонд илүү их хайртайдаа тэр энэхүү хуулийг нээсэн юм биш ээ.
    Тиймээс амжилт ба ялагдал нь хоорондоо маш бага зайтайгаар, ердөө л хөшгөөр тусгаарлагдан оршиж байдаг байна. Бизнес эрхлэгч хэн бүхэн шил шилээ дарсан олон асуудал, олон бэрхшээлтэй тулгардаг. Амжилтад хүрсэн бүхэн саад бэрхшээлүүдтэй ширүүн дайн хийсний эцэст бэрхшээлийн ард байсан амжилтыг олж авдаг байна.