Мэдээ

Сервер шинэчлэгдлээ

6 сар 8, 2009 Мэдээлэл Дэлхий.нэт Админ

Дэлхий.нэт сайт 6-р сарын 1-4-ний хооронд шинэ сервер лүү нүүж, серверийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлсэн бөгөөд 70GB үндсэн шугамд (backbone) холбогдсон болно. Сервер шинэчлэгдсэнээр Дэлхий.нэтийн нийгмийн сүлжээний функцууд бүрэн хүчин чадлаар ажиллах боломжтой болж байгаа юм.

Сайт шинэчлэгдлээ

3 сар 16, 2009 Мэдээлэл Дэлхий.нэт Админ

Дэлхий.нэт сайтанд 3-р сарын 14-нөөс 18-нд шинэчлэл хийж, дараах өөрчлөлтүүдийг орууллаа:

  • Дэлхий.нэт гишүүд хоорондоо найзлах, зурвас илгээх, бүлгэм үүсгэх, шинэчлэлүүдийг RSS-р авах зэрэг боломжууд нэмэгдсэн,
  • Админ хэсгийн харагдах байдал шинэчлэгдсэн,
  • Наалттай бичлэг. Сонгосон бичлэгээ блогийн хамгийн эхэнд харагдаж байхаар тохируулах,
  • Олон сэтгэгдлийг хуудсаар ангилан харуулах, нэг хуудсанд хэдэн сэтгэгдэл харуулахыг сонгох,
  • Дэлхий.нэт хуучин аватар системийг хэрэглэхээ больж, Gravatar системийг хэрэглэхээр болж байгаа тул та бүхэн www.gravatar.com-д бүртгүүлж, имэйл хаягаа аватартайгаа холбоорой. Ингэснээр зөвхөн Дэлхий.нэтэд төдийгүй бусад ихэнх блог дээр та сэтгэгдэл үлдээхэд таны аватар байнга гарч байх боломжтой юм. Gravatar хэрхэн авах талаар видео хичээлийг доор үзнэ үү:

Хэрэв та хуучин аватар систем дээр байсан аватараа хадгалж аваагүй бол энэ бичлэгт сэтгэгдэл үлдээнэ үү. Бид таны аватарыг имэйлээр явуулах болно.

Мөн шинэчлэлийн зарим асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа тул сайт ойрын хугацаанд удаан байгааг болгооно уу.

Сайт шинэчилнэ

3 сар 13, 2009 Мэдээлэл Дэлхий.нэт Админ

Дэлхий.нэт сайт 3-р сарын 14-нөөс 22-ны хооронд шинэчлэл хийх тул зарим үед сайт ажиллахгүй байх тохиолдол гарч болзошгүйг анхаарна уу.